Говь-Алтайнхан ЛАМ залж ном уншуулахад 20 сая, ЗАЛУУСЫН чуулга уулзалтад 145 саяыг зарлагадаж ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 хоногийн өмнө

Монгол Улсын Их хурлаас “Төрийн хэмнэлтийн тухай хууль” батлан хэрэгжүүлж байгаа. Энэ нь төсөв санхүүгийн үр ашигтай байдлыг хангах зорилготой. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргад төрийн хууль хамаагүй бололтой.

Тус аймгаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн АН-ын нөхдүүд сүүлийн хэдэн сонгуульд ялалт байгуулаагүй учраас О.Амгаланбаатар дарга өөрийн улстөрийн кариер, дараагийн сонгуулиа бодож, залуучуудыг тусгаарлаж “Дөргөн нуур” жуулчны баазад “шоу” хийсэн байж болзошгүй нь. Учир нь дээрх чуулга уулзалт нь Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэрэгжүүлэх ажил байв. Нэг хэсэг хэвлэлээр шуугиад намжсан энэ чуулга уулзалтад зориулж ТӨСВИЙН 150 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Хэдийгээр наанаа “Бэлгийн боловсрол, угийн бичиг хөтлөлт, цус ойртолт, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх сургалт гэх боловч цаад санаа 2024 оны сонгуулийг угтсан О.Амгаланбаатар даргын сурталчилгаа байхыг үгүйсгэхгүй юм.  2022 оны 08 дугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд “Дөргөн нуур”-ын эрэгт зохион байгуулсан.

Ингэхдээ 18 сумын 700 орчим залуусыг “эрүүл мэндийн үзлэгт хамруулж” сургалтуудад хамруулахдаа татвар төлөгчдийн 145 сая 368 мянга 100 орчим төгрөгийг гурван хоногийг цугларалт,  сумдаас ирсэн залуучуудын байрлах гэр, хоол унд, унааны зардалд шингээжээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ гэж заасан байдаг.

 

Харамсалтай нь Говь-Алтай аймгийн удирдлагууд ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байгаа нь анхаарал татаж байна. Мөн 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдөр А/477 тоот захирамж гарган Наро банчэн гэгээнтнийг залж   нутгийнхаа зон олныг Говь-Алтай аймгийн төвийн стадионд НОГООН ДАРЬ ЭХИЙН ЖЭЙНАН" БУЮУ "ДАГАН СОЁРХОЛ" СҮСЭГТЭН ОЛОНД ХҮРТЭЭЖ, НОМ АЙЛДУУЛСАН байна. 

Д.Амарбаясгалан сайд аа!! Нутгийн чинь удирдлагууд ЛАМ ЗАЛЖ ном уншуулах, тэрчлэн өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зэрэгт ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ бусаар зарцуулж байгаатай тэмцэж чадах эр зориг танд байна уу!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За арай арай
2 хоногийн өмнө
172.69.45.143
Юун дампуу юм вэ.Говь-Алтай гантай өвөл хүнд болно гээд байгаа биздээ.Лам хараараа 19 саяаар бороо оруулаагүй юмуу.Танилцах арга хэмжээ бол ккккк элэг элэг.
Зочин
2 хоногийн өмнө
172.68.253.67
Мулгуу хар юм чинь аймгаа элгээр нь хэвтүүллээ л дээ яаж зайлуулах бэ
зочин
2 хоногийн өмнө
162.158.170.35
одоо цагт мэдлэг боловсрол дутуу удирдлага мухар сүсэг давамгайлж төр шашныг хольж хутгаад түүнээ ажил хийлээ гэж ойлгох юм . гантай үед ажилаа төлөвлөн албан тушаалтан малчин гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ зуднаас хохирол багатай давах малаа бүгдийг нь зуданд алдаж байхаар сайнаа авч үлдээд бусдыг нь мах бэлтгэлд малчинд дараа малжихад нь бодит үр өгөөж болохоор төрөөс дэмжлэг зохион байгуулах үнэ ханшийг нь унагаж үнэгүйдүүлхээс хамгаалж өгөх хэрэгтэй
Зочин
2 хоногийн өмнө
172.69.45.139
Намын залуусаа цуглуулж шоу хийсэн нь тов тодорхой харагдаж байна лээ. Хайран төсвийн мөнгө.