“Facebook” буюу “Meta”-н үүсгэн байгуулагч Марк Зукербергийн хөрөнгө буурсаар байна
Ц.Бадамханд
Сэдэв, асуудал
/
2 хоногийн өмнө
“Meta”-н хувьцаа өнгөрсөн долоон хоногт 14 хувиар унаж, компани сүүлийн 12 сарын хугацаанд нийт үнэлгээнийхээ 61 хувийг алджээ. Ингэснээр Марк Зукербергийн хөрөнгө 71 тэрбум доллароор буурчээ.

Марк Зукерберг “Meta”-н 350 сая гаруй хувьцааг эзэмшдэг. Өнгөрсөн онд түүний хөрөнгийн хэмжээ 142 тэрбум доллар, компанийнх нь хувьцаа 382 долларт хүрч ихээхэн амжилттай ажиллаж байсан билээ.

МАРК ЗУКЕРБЕРГИЙН ХӨРӨНГӨ ЮУНААС БОЛЖ БУУРАВ?

Түүний хөрөнгийн уналтад нөлөөлсөн хамгийн эхний хүчин зүйл бол компанийхаа нэрийг өөрчилсөн явдал нь юм.

Тодруулбал “Facebook” нэрийг өөрчилж “Meta” болгосноос хойш 2022 оны хоёрдугаар сард “Meta”-н хувьцааны ханш 26 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ нь 230 тэрбум доллароор буурсан байдаг. Мөн энэ оны II улиралд компанийнх нь орлого 10 жилийн дараа анх удаа буурч 28.8 тэрбум доллар болсноор цэвэр ашиг нь өмнөх оны мөн үеэс 36 хувиар буурч 6.7 тэрбум долларт хүрчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.