“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого” сэдэвт олон улсын семинар боллоо
С.Одончимэг
Үйл явдал
/
2 хоногийн өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хооронд байгуулсан “2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 9-р сарын 19-22-ны өдөр “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого” сэдэвт олон улсын семинар боллоо.

Уг семинарыг ЮНИДО-Германы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар болон ЮНИДО хамтран зохион байгууллаа. 

Семинарын үеэр БНСУ-ын Худалдаа, эдийн засгийн хүрээлэн (KIET)-гийн мэргэжилтнүүд аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрин үед инноваци нэвтрүүлэлт, ухаалаг үйлдвэрлэл, Солонгос улсын туршлагаас хуваалцсан бөгөөд “2021-2025 оны Стратегийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн дагуу хэрэгжүүлэх Ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж байна.

Семинарт ЮНИДО-ын Вена хот дахь Төв оффис болон Монгол дахь хөтөлбөрийн мэргэжилтнүүд, техникийн зөвлөхүүд, ХХААХҮЯамны холбогдох газар, хэлтсүүд, харьяа байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд оролцож хамтын ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд тусгах төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.