Хилчин байлдагч дэд түрүүч Б.Даваасүрэн нь хүүхэд байхаасаа эхлэн өөрийн сонирхлын дагуу уран зураг зурдаг авьяаслаг залуу юм. Тэрээр өөрийн хүсэлтээр Хилчдийн өдөрт зориулж уран бүтээлийн бэлэг барьсан юм. Үзэсгэлэнд нийт 29 уран бүтээл дэлгэгдсэн бөгөөд хусан дээр уран бүтээлээ туурвисан бол, шингэн шилээр бүрсэн бүтээлүүдийг мөн сонирхууллаа. Дэд түрүүч Б.Даваасүрэн өөрийн зурсан бүтээлүүдээс анги хамт олон болон Халхгол сумын ерөнхий боловсролын сургууль, ахмадын хороонд бэлэг болгон дурсгалаа. Хил хамгаалах хүндтэй албаа нэр төртэй хааж, өөрийн авьяас чадвараа тасралтгүй хөгжүүлэн анги байгууллагаа сурталчилж байгаа дэд түрүүч Б.Даваасүрэнгийнхээ цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье.