Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзлаа
С.Одончимэг
Үйл явдал
/
2 хоногийн өмнө

Барилгын хөгжлийн төвийн ажлын хэсэг Баян-Өлгий аймагт хоёр өдөр ажиллаж, улсын төсвөөр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат болон удирдлага, мэргэжилтнүүд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Сургалт, судалгаа, мэдээллийн хэлтсийн дарга Н.Амартүвшин болон хяналтын инженерүүдийг хүлээн авч уулзаж, ажлаа дүгнэн, тулгамдаж буй асуудлын гарц шийдлүүдийг хэлэлцлээ. Баян-Өлгий аймагт улсын төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль, 100 ортой эмнэлэг, цэцэрлэг, соёлын төвийн барилга, үерийн далангийн ажлууд хийгдэж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.