“MONGOLIA MINING 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 11 дэх жилдээ өргөн цар хүрээг хамран зохиогдож байна
З.Ханд
Үйл явдал
/
1 хоногийн өмнө
“Монголын уул уурхайн 7 хоног” арга хэмжээний хүрээнд энэ сарын 21-23-ны өдрүүдэд “MONGOLIA MINING 2022” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн 11 дэх жилдээ өргөн цар хүрээг хамран зохиогдож байна.

Дэлхийд тэргүүлэх техник, технологитой танилцах, нэвтрүүлэх, олон улсын сайн туршлагаас хуваалцах, хөрөнгө оруулалт татах боломжийг олгодог салбарын хөгжилд ач холбогдол бүхий уг арга хэмжээний үйл ажиллагаатай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцаж, оролцогчидтой санал солилцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол Улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр танилцуулга хийгдэж, тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулж байна.

Арга хэмжээнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий 130 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж сурталчилж байгаа юм.

Эх сурвалж: УУХҮЯ

700


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.