Багануур ХК Авлигын эсрэг хуулиар сургалт зохион байгууллаа
З.Ханд
Үйл явдал
/
1 хоногийн өмнө
Компанийн захиргаа, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санаачлагаар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн мэргэжилтнүүд ирж лекц сургалт зохион байгууллаа.
 
Тус хэлтсийн сургагч багш Д.Балдандорж нийт ажилтнуудад “АТГ-ын чиг үүрэг, авлигын хор хөнөөл” сэдвээр мэдээлэл өгсөн. Дараа нь бүх хэсэг нэгжүүдийн дарга удирдлагууд, ИТА нарт “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд удирдах албан тушаалтны үүрэг оролцоо, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.
700
 
Аливаа байгууллага ажилтнуудынхаа хууль тогтоомж, эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй байдаг. Энэ утгаараа Багануур ХК 2022-2023 оны лекцийн цагаараа энэ чиглэлийн лекц сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
 
700
700

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.