Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх чадавхжуулах төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ
З.Ханд
Үйл явдал
/
1 хоногийн өмнө
ХХААХҮ-ийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх чадавхжуулах төлөвлөгөө” Нийслэлийн Багануур дүүргийн ЖДҮҮ эрхлэгчдээс өнөөдөр эхэллээ.
700
 
Арга хэмжээг Багануур дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Г.Баянмөнх нээж, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг хөтөлбөрийн товч мэдээллийг хүргэн ЖДҮҮ эрхлэгчдийн сургалтад амжилт хүслээ. НЖДҮҮДТ НӨҮГ-ын Сургалт, судалгаа маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа ЖДҮҮ салбарын өнөөгийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа Багануур дүүргийн ЖДҮҮ эрхлэгчиддээ танилцууллаа.
700
Монголбанк, СЗХ, ЖДҮГ, НЖДҮҮДТ НӨҮГ, ЗБДС, МБХ, МҮХАҮТ, ХДК, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан хамтран зохион байгуулж байгаа энэхүү сургалтад Багануур дүүргийн 40 гаруй ЖДҮҮ эрхлэгч ААН, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Хөтөлбөр сургагч багш нарын хичээлээр үргэлжилж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.