“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН Ерөнхий захирал Г.Ёндон: Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болно
З.Ханд
Үйл явдал
/
1 хоногийн өмнө
 Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр зохион байгуулагдсан “Аж үйлдвэржилт” сэдэвт хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” илтгэл тавилаа.

   

 700

 

Тэрээр илтгэлдээ, “Дэлхий өнөөдөр уул уурхайн салбараас маш их хамааралтай болжээ. Уул уурхайн салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Тиймээс ч дэлхийн улс орнууд хөгжлийн асуудлыг уул уурхайн салбартай хамааруулан бодлого, стратегитайгаа холбон авч үзэж байна. Манай улс дэлхийн хэмжээнд зэсийн салбарт хөрөнгө оруулалтаар тэргүүлж буй улс орнуудын 7-рт эрэмбэлэгдэж байна. 2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийтдээ 68.5 тэрбум ам.$-ын өртөг бүхий 700 гаруй зэсийн төслийг эхлүүлнэ. Үүнээс Монгол Улс 8 төсөлд 2.2 тэрбум ам.$ зарцуулж байна. Дэлхийн зэсийн зах зээлд Монгол улс найдвартай тоглогч болоход хэр бэлэн байгаа вэ. Монгол улс, тэр дундаа Эрдэнэт үйлдвэр зах зээлийн энэ эрэлтийг хангахад бэлэн үү” гэсэн сэдвийг онцолж ярьсан.

700

     Монгол Улсын төсвийн нийт орлого 2021 онд 13.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.9% буюу 4.1 их наяд төгрөгийг Уул уурхайн салбар бүрдүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөрөнгө оруулалтын бодлогоо үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, тэдгээрийн найдвартай ажиллагааны түвшнийг дээшлүүлэхэд чиглүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 2021 онд 36 сая тонн хүдэр олборлож, 32.6 сая тонн хүдэр боловсруулснаар Улс, орон нутгийн төсөвт 1.2 их наяд орчим төгрөг төвлөрүүлсэн нь улсын төсвийн 7.3 хувийг эзэлж байна. 

700

     Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн хэрэглээ алсдаа улам их өсөх нь тодорхой болж байна. Монгол улс зэсийн баяжмал гадагшаа гаргаад байх бус өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж Үйлдвэрлэл, технологийн парк, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт бодитой үр өгөөж нь харагдах учиртай юм гэлээ.

700


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.