Тэргүүний хугацаат цэргийн алба хаагч, дэд түрүүч Б.Тэмүүжин ангидаа уулзалт хийлээ
З.Ханд
Үйл явдал
/
1 хоногийн өмнө
Хил хамгаалах байгууллагаас зохион байгуулсан "Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн "-д амжилттай оролцсон хилийн цэргийн 0151 дүгээр ангийн бэлтгэл заставын дэд түрүүч Б.Тэмүүжинг ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн хүлээн авлаа.

700

 

Уулзалтад түүний эгч Б. Номин-Эрдэнэ оролцож цэргийн алба дүүг нь хэрхэн эергээр нөлөөлж буй талаар ярилцсан юм. Дэд түрүүч Б.Тэмүүжин зөвлөгөөний үeэр тохиолдсон сургамжтай, хөгжилтэй мөчүүдээ нөхөдтэйгээ хуваалцаж, “Хугацаат цэргийн алба хаагчдад тулгамдаж буй асуудал, Өнөө ба ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийн талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын төгсгөлд анги хамт олноо төлөөлөн тэмцээнд амжилттай оролцсон дэд түрүүч Б.Тэмүүжинд талархал илэрхийлж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ.

700


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.