Хятад эрдэмтэд ковид 19 вирусийг илрүүлдэг амны хаалт бүтээжээ
С.Одончимэг
Үйл явдал
/
1 хоногийн өмнө
Дэлхий нийтэд цар тахлын үеийн хязгаарлалт суларсныг дагаад амны хаалтны хэрэглээ буурч байна. Тэгвэл БНХАУ-ын эрдэмтэд эмзэг бүлгийн хүн амд туслах зорилгоор "Covid-19" болон томуугийн вирусийг илрүүлэх чадамжтай амны хаалт зохион бүтээсэн байна.
Энэ амны хаалтад суурилуулсан мэдрэгч нь агаарт буй "Covid-19" болон H5N1, H1N1 томуугийн вирусийг 10 минутад илрүүлж, хэрэглэгчийн төхөөрөмжид мэдэгдэл илгээх юм.
Шанхайн Тунжи их сургуультай ажилладаг зургаан эрдэмтэн энэ судалгааг ахалсан бөгөөд үр дүнг “Matter” эрдэм шинжилгээний сэтгүүлд хянаж, хэвлүүлжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.