“НҮХЭН ГАРЦ”-ын шийдэл авто тээврийн ослыг бууруулна
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарцын бүтээн байгуулалт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна.
Энэ оны IV улиралд ашиглалтад орох тус нүхэн гарц нь явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед усанд автахаас сэргийлсэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм.
 
 
Нийслэлийн Тээврийн цагдаагийн газраас гаргасан судалгаагаар хамгийн их осол аваар гардаг газруудын нэг нь Хан-Уул дүүргийн яармагийн зам энэхүү нүхэн гарц байгуулж буй хэсэг. Тус бүсэд сүүлийн жилүүдэд авто замын осол аваар олонтаа гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэд бүртгэгджээ.
Уг гарц ашиглалтад орсноор авто машин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм.
700

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.