Авлигатай тэмцэх газраас Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Х.Ихмөрөнөөр ахлуулсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 4 хоног  тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын Авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мөн эрх бүхий албан тушаалтнуудыг чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгууллаа. Тус сургалтад  аймгийн удирдлагууд, бүх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, байгууллага агентлагийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд зэрэг 500 гаруй төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнууд цахим болон танхимаар оролцлоо. Уг сургалтаар Авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшүүлж буй албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг болон албан тушаалтны ХАСХОМэдүүлэг гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, сонирхсон асуултад хариулав. Мөн сургалтад хамрагдсан  албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх гарын авлага, нугалбар хуудас, зурагт хуудас, сурталчилгааны материалуудыг тарааж өгөв.

700

700700700700


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.