Газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээ /2022.09.19/
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

Улсын хэмжээнд 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 119,368 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 8,320 тн буюу 50 хоногийн, АИ-92 автобензин 32,059 тн буюу 24 хоногийн, АИ-95 автобензин 4,373 тн буюу 33 хоногийн, ДТ 71,366 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 45 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 62,232 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,486 тн, АИ-92 автобензин 18,182 тн буюу 19 хоногийн, АИ-95 автобензин 2,992 тн буюу 41 хоногийн, ДТ 36,371 тн буюу 33 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,027 тн, хангайн бүсэд 6,605 тн, төвийн бүсэд 27,085 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,369 тн.

Манай улс он гарсаар нийт 1,318.2 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.1 мян.тн, АИ-92 автобензин 422.1 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 669.7 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 130.4 мян.тн байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.