Засаг дарга Н.Батсүмбэрэл 16, 22 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 16, 22 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонслоо. Уулзалтад дүүргийн төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын төлөөлөгч Д.Ядамжав, 16 дугаар хорооны Засаг дарга Н.Сэргэлэн, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ш.Амартайван, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Н.Наранзул, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төвийн дарга Ц.Содхүү, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг, Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар нар иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгч ажиллалаа.
 
700
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж мэдээлэл өглөө.
700
Иргэд нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гудамжнуудад асфалтан авто зам тавьж өгөх, Хайлааст чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, нэмэгдүүлж өгөх, автобусны буудал бий болгох, газрын гэрчилгээний талаар гэх мэт асуултууд асууж шийдэж өгөхийг хүслээ.
 
700
Засаг даргын хувьд дээрх асуудлуудыг холбогдох хэлтсийн дарга нарт уламжилж, яаралтай шийдвэрлэхийг үүрэгдлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.