“Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээнд урьж байна
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээнд урьж байна.
 
Сонгинохайрхан дүүргийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах зорилгоор энэ сарын 24-нд буюу маргааш Сүхбаатарын талбайд Монголын залуучуудын холбоо, “Андра” академитай хамтран “Сонгинохайрхан гоёл-2022” өдөрлөг зохион байгуулах гэж байна.
Та бүхэн хүрэлцэн ирж, манай үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сонирхоорой.
700
Х.Нямбаатар сангийн санаачилгаар зохион байгуулж буй “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээ нь есдүгээр сарын 24 буюу бямба гарагт Сүхбаатарын талбайд болно.
Энэ үеэр “Андра” академийн загвар өмсөгчид тус дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн сэтгэл шингээн урласан хувцсыг өмсөж олон нийтэд танилцуулна. Мөн Batuh, Toonot, Desant, ThunderZ, Erka, Jason, Nene, Ginjin, MrsM, Young Mo’G, Davaidasha, Vandebo, GangBay, Rookie, Чойжоо зэрэг 20 гаруй хамтлаг, дуучид уран бүтээлээ толилуулна.
Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны 2150 иргэн “Сонгинохайрхан гоёл-2022” арга хэмжээнд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцох юм.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.