Бангкок хотод зохиогдож буй сайд нарын бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.МӨНХЖИН даргаллаа
Б.Лувсанпэрэнлэй
Үйл явдал
/
2 сарын өмнө
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Азийн хөгжлийн банк хамтран “Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хурал”-ыг Бангкок хотноо зохион байгуулж байна.

Энэхүү бага хурлыг “Эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалыг өргөжүүлэн бэхжүүлж, хямралын эсрэг бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор хийж байна.


Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус бага хурлын даргалагчаар сонгогдож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор өчигдөр болсон хуралдааныг даргаллаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.