Д.Сумъяабазар, Э.Бат-Амгалан нарын ИХ МӨНГӨТЭЙ “LRT” төслийг Ч.ХҮРЭЛБААТАР сайд ГАЦААЖЭЭ   !!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны төсвийн талаар урьдчилсан мэдээллийг хэвлэлд нээлттэй танилцуулсан юм. Энэ удаагийн төсөв “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-т тулгуурласан, хоёр ч удаагийн тодотголын дараа чамбай боогдлоо гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцлоод буй. Эдийн засгийг сэргээх дараах болдогыг авч хэрэгжүүлсэнээр

2023 онд эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, төгрөгийн ханшны уналтыг хязгаарлах бодлого хэрэгжүүлснээр ирэх оны хоёрдугаар хагаст инфляцын түвшин нэг оронтой тоонд шилжиж, эдийн засаг 5% өснө. Экспортын хэмжээг цар тахлын өмнөх хэмжээнд буюу 2019 оны түвшинд хүргэнэ. Ингэснээр валютын нөөцөө нэмэгдүүлнэ. Уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшнийг нэг шат ахиулна. Ингэснээр дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний орлого нэмэгдэнэ. Хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ. Санхүүжилтийн эх үүсвэр, төрлийг нэмэгдүүлнэ. Үүнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, банкны реформыг идэвхижүүлэх, даатгалын тогтолцоог бэхжүүлэх зэрэг болно.

Ирэх жил ямар нэгэн шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагын барилга барихгүй. Тэрчлэн нийслэлээс хэрэгжүүлж буй “LRT” төслийн мөнгийг ч суулгаагүй гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар  мэдэгдсэн.

Тэрбээр “"Аан тийм, энэ төсөв дээр LRT-ын мөнгө, баталгаа энэ тэр гэж юу ч суугаагүй гэдгийг хэлэхээ мартчихаж" гэж сошил хуудсаараа дамжулуан мэдэгдсэн. Энэ ч үнэний ортйо болж Түгжрэлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар ярихдаа “Бид ямартай ч эхний удаад нийтийн тээврийн парк шинэчлэлтээ хийнэ. Яармагаас хот руу BRT төсөл хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Ч.Хүрэлбаатар сайдын хувьд эхнээсээ LRT төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Улмаар энэ төслийг гацаана гэдгээ ярьж байсан. Учир нь энэ төсөл хэрэгжиж замын түгжрэл буурахаас илүүтэй Монгол улсын гадаад өрийн хувьд асар их аюултай, хэт өндөр дүнтэй учраас дэмжихгүй гэсэн. Харин түүний энэ байр суурийг Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Э.Бат-Амгалан тэргүүтэй хотын гишүүд эсэргүүцэж түүнийг идээчин уугаачин, хулгайч, зэлгийчээр нь цоллон дуудаж эхлээд байгаа юм.

Ирэх 2023 оны төсөвт LRT  төслийн мөнгө суугаагүй гэдэг нь НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИХГҮЙ гэсэн үг бөгөөд үүнээс улбаатай УВС, УЛААНБААТАРЫНХАНЫ "ДАЙН" эхлэх нь. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.