Хятадын ЮАНИЙН ХАНШ 2011 оноос хойших хамгийн доод түвшиндээ УНАЛАА
Б.Лувсанпэрэнлэй
Сэдэв, асуудал
/
2 сарын өмнө
Долларын ханш чангарсны улмаас валют суларч байгаагийн нэгэн жишээ бол юанийн ханшийн уналт юм.
Хонг Конгийн “Hang Seng” индекс 3.4%-иар буурч, Японы “Nikke”i 1.5%-иар буурч, Өмнөд Солонгосын "Kospi” индекс 2.4%-иар буурчээ.

Хятад юань өнөөдрийн байдлаар авах нь 463.50 төгрөг байгаа бол зарах нь 486 төгрөгийн ханштай байна.

АНУ-ын Төв банк энэ сарын эхээр бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлсний дараа ам.долларын ханш бусад гол валюттай харьцах ханш өссөөр байна. Энэ хооронд Ази даяар хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом уналтад орлоо.

Ам.долларын ханш дэлхийн тэргүүлэгч валютуудын эсрэг сүүлийн 20 жил дэх хамгийн дээд цэгтээ хүрэв.

Хятадын Ардын банк (PBOC) Ковидийн улмаас унасан эдийн засгийн өсөлтийг сэргээхийн тулд бодлогын хүүгээ бууруулж байгаа бол АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцийг хянах гэж оролдохдоо эсрэг чиглэлд түрэмгийлэн хөдөлж байна.

Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны, Олон улсын болон тогтвортой эдийн засгийн хэлтсийн дарга Жозеф Капурсо ийм зөрүүтэй байх нь тийм ч асуудал биш гэж ВВС-д ярьжээ.

ЖОЗЕФ КАПУРСО: Валютын ханшийн уналт нь Хятад дахь экспортлогчдод тустай, учир нь энэ нь тэдний бараа бүтээгдэхүүнийг хямд болгож, эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой.

Юанийн ханш унаснаар Австрали, Сингапур доллар, Өмнөд Солонгосын вон зэрэг бүс нутгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын бусад мөнгөн тэмдэгтүүд суларлаа.

Өнгөрсөн долоо хоногт Японы Төв банк 1998 оноос хойш анх удаагаа валют ам.долларын эсрэг суларсаны дараагаар иенийн ханшийг дэмжих интервенц хийжээ. Интервенц нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох Төв банкны валютын захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Хүчтэй ам.долларын ханш дэлхийн зах зээлийг шуугиулж байгаа ч энэ нь АНУ-ын Холбооны Нөөцийн Санг хүүгээ үргэлжлүүлэн өсгөхөөс сэргийлж чадахгүй бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.