"Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замд гарсан ослын үр дагаврыг шуурхай арилгаж хөдөлгөөнийг нээлээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2 сарын өмнө

Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд баригдаж буй төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэгдэх рельс болон төмөр бетон дэр ачсан “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн харьяа “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн зүтгүүр, ачаатай 17 вагонтой галт тэрэг Хулангийн шанд зөрлөгт орж ирэх үедээ осолдож хөдлөх бүрэлдэхүүнүүд замаас гарсан.

“Монголиан транс ложистик” ХХК-ийн зүтгүүрийн машинч болон туслах машинч нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хурд хэтрүүлснээс осол гарсан гэж урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Зам, тээврийн хөгжлийн яамны төлөөллөөр ахлуулсан “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН,  “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК -ийн хамтарсан сэргээн босголтын баг газар дээр нь шуурхай ажиллаж богино хугацаанд ослын үр дагаврыг арилгах арга хэмжээ авч гол замыг 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цаг 07 минутад хөдөлгөөнд нээлээ. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.