64 настай, Сингапурын иргэн ТАВАН МОНГОЛ ЭМЭГТЭЙГ хил дамнуулан ХУДАЛДСАН байж болзошгүй байна
Б.Лувсанпэрэнлэй
Үйл явдал
/
2 сарын өмнө
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид монгол охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх нэр бүхий зочид буудлаас өнөөдөр баривчилжээ.

Тухайн сэжигтэн нь 64 настай Сингапур Улсын иргэн аж. Тэрээр 2013 оноос эхлэн Монгол-Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байжээ. Монгол Улсад байх хугацаандаа эмэгтэйчүүдийг бусдад зуучилж бэлгийн хүчирхийлэлд оруулах, хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хохирогчдыг айлган сүрдүүлдэг, гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож бэлгийн харьцаанд орсон охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Урьдчилсан шалгалтаар тогтоогдсон нөхцлийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА: Хилээр гарч байгаа иргэд ажлын гэрээ заавал байгуулах, өөрийн паспорт бичиг баримтаа хэнд ч өгөхгүй өөртөө хадгалах, Монгол Улсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яам, Консулын газарт бүртгүүлэх, Монголд байгаа гэр бүл, хамаатан садан, найз нөхдөдөө очсоноо мэдэгдэж, холбоотой байхыг сэрэмжлүүлж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.