Ч.Номин сайд нөхөртэйгээ хамтарч хувийн телевиздээ ажил олж АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ үүсгэсэн үү
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 сарын өмнө

Эх нь хээр алаг бол хүү шийр алаг гэж монголын эртний үг бий. Соёлын сайд Ч.Номингийн аав Хөдөлмөрийн баатар Л.Чинбат газар тариалангийн компаниараа дамжуулан төрийн “сангийн мөнгийг цөлмөсөн” баримтыг хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тэгвэл Ч.Номин сайд өөрийн хамаарал бүхий телевизийн сувгаараа дамжуулан, мэдээлэлд ойр байдлаа ашиглан төрөөс зохион байгуулсан элдэв чуулга уулзалт, хурал зөвлөгөөнийг “ШУУД ДАМЖУУЛАЛТ” гэх агуулгаар хамж, өндөр дүнтэй гэрээ хийж хууль зөрчсөн байж болзошгүй нь!

Ч.Номин сайд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Тэнгэрлиг медиа групп” ХХК –ийг эзэмшдэг хэмээн мэдүүлсэн. Уг байгууллагын гүйцэтгэх захирлаар Ч.Номин гэр бүлийн хүн болох Ганхуягийн Бат-Эрдэнэ ажилладаг болохыг улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн бүртгэлээс харж болно. "Тэнгэрлиг медиа групп"- ийн бүрэлдэхүүнд “TenGer tv” зэрэг компаниуд багтдаг. “Про медиа нетворк” ХХК нь “TenGer tv” –ийн толгой компани. Соёлын сайд Ч.Номингийн хувь эзэмшдэг, гэр бүлийн хүний оролцоотой дээрх телевиз нь Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан Шинэ сэргэлийн бодлогын салбар хэлэлцүүлэг, Эдийн Засгийн чуулганы хэлэлцүүлэг зэргийг шууд дамжуулсан.

Энэ нь 2012 онд УИХ-аар баталсан "НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ" хуулийн 3.1.2."хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлдэг. Мөн хуулийн 11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно. 13.1.Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно" гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж болохоор байна. 

Хэвлэл мэдээлэл бизнесийн зарчмаараа ашиг олоод, гэрээ байгуулаад шууд дамжуулалт явуулах нь зар сурталчилгааны хуулиар хүлээн зөвшөөрсөн байдаг. Асуудлын гол нь яагаад Ч.Номин сайдын оролцоотой хэвлэл мэдээллийн байгууллага дээрх чуулга уулзалтуудыг шууд дамжуулсан бэ гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа юм. Ч.Номин хэдийгээр төрийн сайд ч түүний нөлөөнд хэвлэлийн хэд хэдэн байгууллага, холбоод мэдэлд нь байдаг. Сайд ч мэдээлэлд ойр байдаг.

Өөрөөр хэлбэл “АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ, өөрт давуу байдал үүсгэсэн нөхцөл байж болзошгүй гэж харж болохоор байна. Ингэхдээ Засгийн газрын гишүүний зүгээс албан тушаалаараа бусад яамдын сайд, дарга нарт нөлөөлсөн байж болзошгүй гэж харж болохоор байна. Тодруулбал 2022 оны 04 дүгээр сарын 09-нд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлэг болох “БООМТЫН СЭРГЭЛТ” хэлэлцүүлгийн 18 сая төгрөгийн өртөг бүхий медиа багцийн ажлыг Ч.Номин сайдын хамаарал бүхий телевизээр дамжуулсан.

 

2022 оны 03 дугаар сарын 23-нд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “Эдийн засгийн форум -2022” арга хэмжээний зардалд 11 сая төгрөг тус тус гаргажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.