Н.Ууганбаяр: ОХУ-аас Монгол улсад оршин суух зөвшөөрөл гаргасан ИРГЭН БҮРД зөвшөөрөл өгнө
З.Батхуяг
Үйл явдал
/
8 сарын өмнө

Хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа. 

Тэрбээр "ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан.  Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг" гэдгийг хэлсэн юм. 

Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 6,268 иргэн хилээр нэвтрээд буй талаар мэдээлсэн.  Тэгвэл есдүгээр сарын 21-29-ний өдрийн байдлаар ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх хугацаа, визээ сунгуулжээ. Харин оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар 1,000 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна. 

"ОХУ-д бий болсон нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын иргэд манай улсад олноороо орж ирж байна. Зөвхөн нэг өдрийн дотор 160 орчим иргэн 30 хоногийн хугацаагаар визээ сунгуулж байгаа. ОХУ болон Монгол Улсын иргэд аль аль талдаа 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчдог. Удаан хугацаагаар амьдрах тохиолдолд тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр орж ирэхээс өмнө зохих ангиллын визээ авсан байх шаардлагатай. Зохих ангиллынхаа визийг авсныг үндэслэн удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл олгодог.

Сүүлийн хэдэн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа. Энэ нь дэлхийн хэмжээнд үүсээд буй улс төр, эдийн засаг, ядуурал, цэрэг дайны байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна" гэдгийг Н.Ууганбаяр дарга онцлов. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын виз олгох журмын дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болдог. 

Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг дор дурдсанаар тодорхойлж визэд заана гэдгийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд тусгажээ. 

Тус хуульд

  • 19.1.1-т Түр ирэгч 90 хүртэл хоног,
  • 19.1.2-т Дамжин өнгөрөгч 10 хүртэл хоног,
  • 19.1.3-т Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд хугацаагүйгээр буюу оршин суух зөвшөөрөл олгох хүртэл гэсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жаргалбаяр
8 сарын өмнө
172.69.252.149
Зөв
Жаргалбаяр
8 сарын өмнө
172.69.252.139
Зөв
Зочин
8 сарын өмнө
172.69.252.149
Олон 10 мянгаараа орж ирвэл асуудал үүснэ, үндэсний аюулгүй байдлаа сайн бодох хэрэгтэй, эднуус дотор Оросын тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нөхөд ч байж мэднэ, ирэхэд нь сайн шалгах, цаашдаа ч хяналт таөвих хэрэгтэй, хэтдээ эднуус биднийг монголчууд гадуурхлаа, хүний эрх зөрчлөө гээд жагсаал, үймээн самуун дэгдээж мэднэ, тэгвэл Оросууд тэднийг хамгаалах нэрийдлээр цэрэг оруулж хамгаална гэж ч мэднэ, ер нь эднуусыг байрлуулсан, ажилд авсан газрууд мэдээллийг ГИХГ-т тухай бүр мэдэгдэж байх журам тогтоож орж ирсэн орос, буриадууд хаана юу хийж буйг хянаж байх хэрэгтэй шүү.
Зочин
8 сарын өмнө
172.68.254.21
Хэрэггүй л болов уу. Эх оронд нь дайчилгаа явагдаад байхад манайх тосч аваад оршин суух эрх олгоод байна гэдэг чинь тусгаар улсын эрхийгхөндөөд байгаа юм биш үү. Манайд аль бүтэхгүй ах оронч биш нөхдүүд л ирнэ шүү дээ. Баянзүрх захын хавьд согтуу буриадууд хөлхөлдөөд л байна лээ. Төв талбайгаар дүүрэн орожсон буриадууд байна.
Зочин
8 сарын өмнө
172.68.254.21
Хэрэггүй л болов уу. Эх оронд нь дайчилгаа явагдаад байхад манайх тосч аваад оршин суух эрх олгоод байна гэдэг чинь тусгаар улсын эрхийгхөндөөд байгаа юм биш үү. Манайд аль бүтэхгүй ах оронч биш нөхдүүд л ирнэ шүү дээ. Баянзүрх захын хавьд согтуу буриадууд хөлхөлдөөд л байна лээ. Төв талбайгаар дүүрэн орожсон буриадууд байна.