“Уламжлалт анагаах ухаан-2022 спортын бага наадам” амжилттай зохион байгуулагдаж байна
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагддаг  спортын бага наадам нь уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд идэвхтэй оролцдог томоохон арга хэмжээ юм.


700

Энэхүү наадмыг Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг 5 дахь удаагаа спортын  5 төрлөөр /волейбол, сагс, ширээний теннис, шатар, олс татал/ зохион байгуулж байна.


700

Энэ жилийн спортын наадамд 35 байгууллагын 22 баг оролцож байгаа бөгөөд Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Завхан, Өвөрхангай аймгийн анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож байна.


700
700


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.