Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно
С.Одончимэг
Үйл явдал
/
1 сарын өмнө

08.30 цагт: Увс болон Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн батламж гардуулах ёслол Кемпински Хаан палас зочид буудалд болно. Мөн Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал болох бөгөөд 4 улсын 17 өндөр дээд хэмжээний зочид оролцоно.

09.00 цаг: БШУЯ-нд Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзана.

10.00 цаг: Төрийн ордонд УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээлт болно.

09.00-12.00 цаг. Нийслэлийн Иргэний танхимд МСНЭ-ээс зохион байгуулах Ахмад сэтгүүлчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

11.00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвд болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.