"Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хаалтын хурал болно
С.Одончимэг
Үйл явдал
/
1 сарын өмнө

09.00 цагт АХБ, Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй "ТТ 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь" төслийн хаалтын хурал Блю Скай зочид буудлын Кристал танхимд болно.

10.00 цагт Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны "Их засаг" танхимд болно.

11.00 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудал-гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалтыг ”Ган зам” паласт зохион байгуулна.

14.00 цагт Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны "Үндсэн хууль" танхимд болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.