Сувилахуйн чиглэлээр төгсөлтийн дараах сургалтыг анх удаа орон нутагт зохион байгуулж эхэллээ
З.Ханд
Үйл явдал
/
4 сарын өмнө
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн хурлын тогтоолоор Монгол улсад анх удаа Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв  Эрчимт эмчилгээний сувилахуй болон Яаралтай тусламжийн сувилахуйн чиглэлээр Төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар авсан ба анхны сургалтаа орон нутагтаа зохион байгуулахаар багш, сургалтын орчин, техникийн бэлэн байдлыг хангаж  суралцагчдаа хүлээн авлаа.

700

Сургалтын нээлтэд  ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЖАЙКА, Японы ОУХАБ-ын “ Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн ахлах зөвлөх Aкаши Хидэчика, Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийн сувилахуй  хариуцсан мэргэжилтэн Сугавара Чигаго,   Орхон аймгийн Засаг Дарга С.Батжаргал, ЭМГ-ын дарга Д.Сүхээ, БОЭТ-ийн захирал Ц.Наран-Эрдэнэ, Сургалт ЭШ, Инновацийн албаны дарга Б.Батсүх  нар оролцлоо.

700

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын “ЖАЙКА” ОУ-ын байгууллагатай хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй “Монголын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Сувилахуйн болон Эх барихуйн Эмнэлзүйн сургагч багшийн сургалтыг 9 удаа, Чиглүүлэгч багшийн сургалтыг 2 удаа зохион байгуулж нийт 207 “Сувилахуйн сургагч багш”, 56 “Сувилахуйн чиглүүлэгч багш” бэлтгээд байна.

700

Энэхүү төслийн хүрээнд сувилахуйн сургагч багшийн сургалтыг орон нутагт анх удаа Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийг загвар аймгаар сонгон зохион байгуулсан ба Орхон БОЭТ-өөс Эмнэл зүйн сургагч багшаар 13, Чиглүүлэгч багшаар 2 сувилагчийг сургаж бэлдсэн.

700

 

Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын тушаалаар Сувилагч, тусгай мэргэжилтний төгсөлтийн дараах төрөлжсөн мэргэшлийн 36 чиглэл,  дээшлүүлэх сургалтын 20 чиглэлээр суралцуулан бэлдэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.