ЭМЯ УБТЗ-ын Төв эмнэлэгтэй хамтран галт тэрэг ашиглан ЭРТ ИЛРҮҮЛЭГ хийж байна
.
Үйл явдал
/
11 сарын өмнө
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг харъяа эмнэлгүүд амжилттай зохион байгуулж байна.
Үүний нэг болох Улаанбаатар Төмөр замын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношлогооны төв нь аялалын үзлэгийг зохион байгуулж, Сүхбаатар, Салхит, Дархан, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Зүүнхараа, Мандал өртөөнд ес дүгээр сарын 05-29-ны өдрүүдэд ажиллаа.

Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ үеэр давхардсан тоогоор нийт 23941 иргэнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентгенд үзлэг хийн, зөвлөгөөг өгч ажиллажээ.
 


Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд нийт 676 хүн хамрагдсанаас 18-30 насны 355, 31-45 насны 99, 46-60 насны 219, 61-ээс дээш насны 3, 31-ээс дээш насны 321 хүн тус тус хамрагдсан. Хүйсээр нь ангилбал 424 нь эрэгтэй, 252 нь эмэгтэй иргэн байна.
Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэн бөгөөд үүнээс хавдрын сэжигтэй тохиолдолыг авч үзвэл:
  • 33,36,39,42,45,48,51 насны нийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулахад хоёр хүн хавдрын сэжигтэй гарчээ.
  • 31 наснаас дээш нийт 320 хүн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс ходоодны хавдартай хоёр тохиолдол батлагдсан байна.
  • Хөхний хавдрын сэжигтэй 1 тохиолдол илэрсэн.

 

700


Өвчлөлийн дийлэнхи буюу 40 хувийг хоол боловсруулах замын эмгэг эзэлж байна. Үүнд: ходоодны үрэвсэлт өвчин 29 хувь, элэг, цөс, нойр булчирхайн эмгэг 14,4 хувь, ходоодны шарх 3,2 хувь, зүрх судасны эмгэгүүд, даралт ихсэх өвчин 22,5  хувь, хөхний үүсгэвэр 3,8 хувийг тус тус эзэлж байна. Бөөр шээсний замын эмгэгүүд-8,5 хувь, бамбайн зангилаа 7 хувьтайгаар  удаах байранд байна.
Энэ үеэр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 44 хүнийг стационарт хэвтүүлэхээр илгээж, зарим иргэдийг очерт оруулж, найман иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэж  13А маягтаар дараагийн шатлалийн эмнэлэгт илгээлээ.
Лабораторийн шинжилгээнд 1149 хүн, давхардсан тоогоор 6972 хамрагдсанаас биохимийн шинжилгээ 996, иммунологийн шинжилгээ 93, цусны ерөнхий шинжилгээ 1063, шээсний ерөнхий шинжилгээ 919, глюкозжсон гемоглобин тодорхойлох 94, цусны бүлэгнэлтийн шинжилгээ 20, бамбай булчирхайн даавар 29, элэгний В,С вирус 856, хеликобактери 232, AFP - 8, TPHA/HIV – 845, өтгөнд далд цус илрүүлэх 225, 25 OHVit D – 55 хүнд тус тус хийсэн аж. Мөн биопсийн шинжилгээ 5, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн 30 шинжилгээ авсан байна.
Тус баг энэ сарын 09-өөс 11 сарын 05-ны өдрүүдэд Замын үүд, Сайншанд, Улаануул, Чойр, Олон Овоо, Айраг, Бор-Өндөр, Багахангай, Багануур, Булагтай зэрэг өртөөнд ажиллах ажээ.
 

700

700

700

700





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Munhtur
11 сарын өмнө
172.69.252.148
Hudlaa bitgii hutsaad bai umnugoviin ert ileruulelt gej hogiin yum bj l bna ugluu ert 8 tsagiin uyd baas sheesee barial irhiin neg bol zahialgat baiguullaga uzej bna ugui bol 20 hunii too guitssen geel hutsaad bj baihiin udurt 20 hun ene aimgiin 80000 huniig hezee uzej duushiin be sard ajliin 5 honogt 100 hun sard 600 hun jild 7200 10 garui Jil uzeh gej baital bugd uheed ugdiin baigaa bizdee sahriin em urhiin emeneleg 2 emiig ni bichne zilt gedeg emiig ni tuv emneleg deer bichne mun l nuguu oocher dugaar geel 2 honog aldana 50000 avch baisan em 100 garui mynga boltson ingej ard tumnee doromjilj bolj baigaamuu erunhii saidaa ta nar yahav neg 100000 ene ter bol 00 tsaasnii l mungu biz bidend bol ami amidralshdee oligarhuudaa neg bol chi zail ugui bol eruul mendiin saadaa holduul