Д.Ганбат: Х.Баттулгатай эргэж уулзаад таван үг сольж, ГАНЦ ХУНДАГА ТАТАХ тийм нүүр үлдсэн байх!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн  АН-ын бүлгийн дарга, С.Эрдэнийн АН-ын тэргүүн дэд дарга Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Тойрогтоо хэр ажиллав. УИХ-ын гишүүний гол ажил нь хууль санаачлах. Баянхонгорын малчил иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй хууль санаачилж өргөн барив уу?

Тойргийнхоо малчид, иргэдтэй уулзсан. Миний хувьд хөдөө аж ахуйн төслүүдийг хэрэгжүүлэхээр анхаарч байгаа. Тендер нь зарлагдаад ажил хэрэг болгох гэхээр орон нутгийн дарга нарын лобби, авлига орчихоод байх юм. Гэхдээ бүхнийг хараад будаад муу болгоод яах вэ. Гайгүй ахицтай зүйлс байна.

УИХ-ын дарга, удирдлагуудтай учир зүй, эв, эеээ олохгүй байс гээд л харгалдчихаад байнаа даа, сүүлийн үед. Та?

Хууль бус зүйл хийгээд байгаа учраас ганцаараа ч хамаагүй ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ байна. Та санаж байгаа бол Укрианы төлөө Монголын улс төрчдөөс надаар өөр хүн дуугараагүй. Би цалингаа хүртэл хандивласан.Үр дүнд нь Засгийн газар ч бас анхаарч хандивт нэгдсэн. Энэ мэтээр үнэн дотор ч байна. Манай намын нэрээр гишүүн болсон нөхдүүд МАН-ынхантай нийлж Үндсэн хуулийг өөрчлөхөөр улайрч байна. Үндсэн хуулийг хэн дуртай, бяртай нь өөрчлөөд байж болохгүй. Би ийм зарчимтай. Энэ зарчмынхаа төлөө л тэмцэж явж байгаа.

Таныг бүлгийн даргаас огцруулаад О.Цогтгэрэлийг бүлийн дарга болгосон тусгай хуулийг хэлээд байна уу?

Ер нь наадах чинь ч бий. Хуульчид миний энэ жишээг авч хууль зөрчсөн гэж үзээд  Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан байна лээ. Дэлхий дахин дайнтай, эдийн засаг хямарсан энэ үед сөрөг хүчний бүлгийг би хоёр жил гаран удирдлаа. Үүнийг надаас өөр хүн хийж чадахгүй. Хүнд ачаа шүү.

Та өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга ч болж үзсэн. 2020 оноос бүлгийн дарга болж хоёр жил гаруй ажиллаа. Одоо зангараг заагаад дараагийн хүндээ май гээд тамгаа өгчихөж болдоггүй юм уу? Ямар хашиж үзээгүй алба биш.

Бололгүй яахав. Сандал суудлын төлөө улайраад байдаг хүн би биш. Гагцхүү хууль бус байгаад л учир нь байна. Цаадуул чинь олон нийтэд буруу ойлголт өгч Д.Ганбат тамгаа өгөхгүй байна гэж яриад ард түмний тархи угаагаад байна. гэтэл би ХУУЛЬ БУС ЗҮЙЛТЭЙ л тэмцэж байгаа юм. Худал хуурмаг, хууль бус зүйл, урвалт эргээд эзнээ хорлодог гэдгийг та нар Ж.Батзандангийн жишээнээс үзэж болохоор байна.

Урвалт эзнээ хорлодог гэснээс та ч бас урвагч биш гэж үү. Таныг ЖЕНКО Х.Баттулгаас урвасан хэмээн Баянхонгорынхон дургүй байх юм билээ. Одоо Ц.Элбэгдоржийг бараадсан гэж ярилцах юм билээ?

Би хэнээс ч урваагүй. Үзэл санаа, үнэт зүйлийнхээ талд би бат зогсож байна. Тэгж ярих юм бол Баянхонгор аймагтаа би анхны ардчилагчдын нэг. Х.Баттулга бол сүүлд 2004 оны үед гишүүн болохоор өөр намаас нэр дэвшиж Баянхонгорын тойрогт эвсэж ирсэн хүн. Нэг хэсэг хамт явж, АН-аас нэр дэвшиж байсан минь үнэн. Гэхдээ би түүний утсан хүүхэлдэй, цүнх баригч биш. Бидэнд улс орон, нутаг усны хөгжлийн төлөө хамтарч хийсэн, шийдсэн зүйл бий. Эсрэг тэсрэг, санал зөрөлдсөн нь ч бас бий.

Одоо холбоотой байдаг уу...? Та чинь ЖАН намынхан, хуурамч Дамбийжаанууд гээд үзэж чадахгүй юм байна шүү дээ?

Яахав эр улсуудад үзэл бодол, санал зөрөлдөх зүйл байна шүү дээ. Ингэлээ гээд мөнхийн өстөн болчихгүй байх. Бизнес, улстөр дээр тохиролцож, ойлголцож болдог. Утсаар яриад, уулзаж суугаад хэдэн үг солилцоод, ганц нэг хундага татах, ойлголцох орон зай үлдсэн гэж бодож байна. Хамийн чухал нь бид хоёрын энэ байдлаас илүү Ардчилсан намын эвлэрэл чухал байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen
3 сарын өмнө
172.68.254.22
Hutsdag haltar ve.Chamaig bodvol MGLiin ard tumnii hairtai.jinhene er hun.Ymarch diplomgui goluudiin hajuud chin uneneeree amidarch.ajillaj bga hun.Holoo zail BIDON.