ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭЭС “ҮХРИЙН УЛ” болтолоо шалдаа буусан гишүүн Д.Сарангэрэл
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Тэнгэр угсаатай, хаан заяатай Монголчууд маань МАН-ын Засаглалын үед ядуу гуйлгачин, улны шалны иргэд болоод хувирчихлаа. Энэ нэршлийг төрийн ХАТАН ЭРДЭНЭ хэмээн өргөмжлөгдсөн Д.Сарангэрэл гишүүн “гаргаж ирэв”.  Нян ядуу буюу өрхийн амжиргаа муутай 1520 өрх байдаг аж. Тэдгээрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан “УЛНЫ ӨРХ” хэмээн бичиж, судалгаанд хамруулж, тооцоолж гаргасан тухай эрхэм гишүүн хэлээд амжсан нь анхаарал татав.

Монгол улсын Үндсэн хуульд “Хүний яс үндэс, угсаа гарал, арьс өнгө, эрхэлж буй ажил хөдөлмөр, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно”  хэмээн заасан байдаг. Эрхэм гишүүд, Засгийн сайдууд ч Үндсэн хуулиа дээдлэж ажиллана хэмээн ТАНГАРАГ өргөдөг. Сараа сайдын хэлсэн болчимгүй үг олон нийтийн дургүйцлийг ихэд хүргэж, шүүмжлэлийн гол бай болсон учир МАН-ын удирдлагууд хатуу сануулга өгч улмаар САЙДЫН СЭНТИЙГЭЭС НЬ БУУЛГАВ.

Гэвч өнөөх гишүүн улам догширч уурсан сэвэлзэж “Улны айл” гэдэг үг надтай хамт яамнаас явсан ч бодит амьдрал дээр хэвээрээ байгаа. Үг хөөрөөх ҮХЭР ХӨӨ гэж үг бий. ҮХЭР гэдэг нь ЯДУУ АЙЛУУД ЧИНЬ ШҮҮ!!  гэж дахин ДОРОМЖЛОВ. Их эзэн Чингис хааны билиг сургаалд “ДААГАНААС УНАЖ ҮХДЭГГҮЙ, ДАРАВГАРААС БОЛЖ ҮХДЭГ” хэмээн цэцэлсэн нь бидний өнөөгийн байгаа байдлыг улам тод илэрхийлэх мэт. Ам бөх бол АМЬ БӨХ ч гэж үг бий.

Нэгэн цагт Ковидыг улс орондоо алдаагүй хэмээн гайхагдаж явсан эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын өмнөөс эрх мэдлээрээ далайлган хамаг өнгөтэй, өөдтэй гоё сйахан нэрийг булаан авч “ТӨРИЙН ХАТАН ЭРДЭНЭ” өргөмжлөл хүртэж байсан тэрбээр одоо “ҮХРИЙН УЛ” гэдэг нэртэй болчиховТа УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, шоронгийн хоригдол гээд ямар албан тушаалтай, алдар нэртэй байх нь хамаагүй. Гагцхүү ХҮН БАЙХ нь чухал гэдгийг ямагт санах хэрэгтэй. Эрх мэдэл, албан тушаалаараа гул барьж, юу сонссоноо ямарч бодлогогүй хэлэх нь ТАНЫГ ХАРААХ БУДАХ ШАЛТГААН болно гэдгийг Д.Сарангэрэл гишүүний үг үйлдлээс тодорхой харж болох юм.

Төрийн ХАТАН ЭРДЭНЭЭС “ҮХРИЙН УЛ” болтолоо доош орж, нэр хүндээ алдаж болохгүй шүү, нөхөд минь!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.