УГТЭ-ийн мэс засал, мэдрэл, зүрх судасны төрөлжсөн баг БАЯН-ӨЛГИЙ, ЗАВХАН аймгуудад ажиллаж байна
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө

Эрүүл Мэндийн Сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор төв эмнэлгүүд  орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдэд тусламж, үйлчилгээний оновчтой зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах сургалтыг зохион байгуулж байгаа билээ. 
Тэгвэл энэ удаад Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдрэл, зүрх судас, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чиглэлүүдээр орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эмчилгээг газар дээр нь хийж ажиллаж байна.



700



Энэ хугацаанд төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг 50 гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийснээс тосгуур ховдлын таславчын цоорхой, артерийн битүүрээгүй цорго, гүний болон өнгөц венийн тромбоз, Gullian-Barre зэрэг өвчнүүдийг шинээр оношилж, зүрхний хуучин шигдээстэй болон тархины судасны хагарсан цүлхэнд хавчаар тавих мэс заслыг хйижээ. Мөн нойр булчирхайн үхжилт үрэвсэлтэй болон цөсний чулуутай механик шарлалттай эмчлүүлэгчдэд зөвлөх эмчийн хяналтын үзлэг хийж, зөвөлгөө өгч, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.

Төрөлжсөн мэргэшлийн баг бүрэлдэхүүн өнөөдрөөс Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт үргэлжлүүлэн ажиллаж байна


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.