“Нянгийн эсрэг эмийн эмчилгээний өнөөгийн байдал эрсдэлт бүлгийн эмчлүүлэгчдэд хэрэглэх онцлог" сэдэвт сургалтыг зохион байгууллаа
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Нянгийн эсрэг эмийн эмчилгээний өнөөгийн байдал эрсдэлт бүлгийн эмчлүүлэгчдэд хэрэглэх онцлог олон эмэнд тэсвэртэй нянгийн тэсвэржилт” сэдэвт хоёр багц цагийн сургалтыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтанд танхимаар 50 гаруй, цахимаар 200 гаруй ерөнхий мэргэжлийн болон нарийн мэргэжлийн эмч, эм зүйч , сувилагч нар хамрагдаж, тулгамдаж буй асуудлаар ярилцан хэлэлцүүлэг хийжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.