Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд “Газпром банк” ХК-ийн үүрэг оролцоо дэмжлэг болох болно. Тэр дундаа миний ахалж буй Боомтуудын хүчин чадлыг сайжруулах, ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий дамжуулах хоолой барих, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төсөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байна” гэлээ. Мөн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байгааг тэмдэглээд Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Богдхан болон Чойбалсан-Эрээнцав зэрэг төмөр замын төслийн талаар онцлон ярилаа.