СЭМҮТ гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар таван эмч, мэргэжилтнүүдээ байранд оруулжээ
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө

Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн найм дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ жил Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Энэ хүрээнд СЭМҮТ нь эмч, ажилтнынхаа үндсэн цалинг 20-35 хувиар нэмж, таван ажилтандаа байрны урьдчилгаа 20 сая төгрөг олгосон билээ. Харин тус ажилчид буюу СЭМҮТ-ийн их эмч Б.Э нь Офицер хороолол, сувилагч Б.Л нь Өрнөх хороолол, туслах сувилагч Г.Г нь Харуул алтай хороолол, цахим бүртгэгч Д.Н нь Өсөх дэнж хороололд орох захиалгын гэрээг хийсэн бол, сувилагч Г.О нь Дэвжих өргөө хотхонд орон сууц авахаар болж, гэрээгээ байгуулжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.