Б.ЭНХАБАЯР: Хөгжлийн банкны түр хороо энэ Засгийн САЙДУУДЫГ БАС ШАЛГАЖ байцаана!!
З.Батхуяг
Үйл явдал
/
5 сарын өмнө

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын гишүүн болсон учир түр хорооны даргаар Б.Энхбаярыг  томилсон. Тэгвэл  ТҮР ХОРООНЫ төсвийг танасан асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр бухимдав. Тэрбээр өчигдөр /2022.10.19/ байнгын хорооны хуралдааны үеэр “УИХ, Засгийн газрын хяналт шалгалттай давхцуулж хяналт шалгалт хийгээд байх шаардлага юу ч байгаа юм. Бид давхар дээл нөмөрсөн. Энэ нь УИХ болон Засгийн газар нэг байгууллага боллоо гэсэн үг биш шүү. УИХ-ын зарим гишүүн сайдын ажлыг давхар хийж буй болохоос биш нэг институци нөгөө институцтэй нэг хөнжилд орж, завхайрч буй асуудал биш. Хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл бие даасан байх ёстой. УИХ Монголын ард түмнээс мандат авсан байгууллага. Энэ утгаараа ард түмний нэрийн өмнөөс Засгийн газар төсвийг зөв зохистой зарцуулж байна уу гэдэгт хяналт тавих нь УИХ-ын хууль батлах ажлын нөгөө тал нь. Энэ 50 хувийн ажлаа, Засгийн газрын буюу шалгах гэж буй сайд нараас мөнгийг нь аваад шийд гэж юу яриад байгаа юм. Хөгжлийн банкны түр хороо олон сайдыг шалгана.

Хамгийн түрүүнд Сангийн сайдыг шалгана. Сангийн сайдаас өөрөөс нь мөнгө гуйх юм уу. Царай алдаж шалгах юм уу. Юу яриад байгаа юм. Түр хорооны төсвийг баталж өгөхгүй бол “та нар ичихгүй бол би ичихгүй”. Би ард түмнээс хяналт шалгалтыг зохион байгуулахад хандив гуйна.

Хандивын дансаа УИХ-д байлгана. Хувьдаа мөнгө авахгүй. Ард түмний мөнгийг шамшигдуулсан хүмүүсийг шалгах гэж байна. Тиймээс Засгийн газар, сайд нараас хараат бус байх ёстой. Гэтэл давхар дээл өмссөндөө эрдээд УИХ, Монголын ард түмний хяналтаас гарсан аяглал үзүүлж байна. Нүүрсний мафи ярьж байна. Бүгдийг нь улсын нууц гэж хав дарчхаад, УИХ-ын гишүүд, ард түмэн мэдэхгүй байна. Х.Нямбаатар сайд Төрийн болон албаны нууцын тухай хуулийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Шалгах гэхээр төсвийг нь батлахгүй байна. Хяналтын сонсголыг хийнэ. Сайд нарыг ард түмний өмнө бүгдийг нь гэрчээр байцаана” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
5 сарын өмнө
172.69.252.140
Зөв ярьж байна. Амжилт! Арайл хэтэрлээ!
Иргэн
5 сарын өмнө
172.69.252.140
Зөв ярьж байна. Амжилт! Арайл хэтэрлээ!
Иргэн
5 сарын өмнө
172.69.252.140
Зөв ярьж байна. Амжилт! Арайл хэтэрлээ!
Зочин
5 сарын өмнө
172.69.252.148
Xudlaa jvjig
Зочин
5 сарын өмнө
172.69.45.138
Mundag hvn shvv
Зочин
5 сарын өмнө
172.69.252.140
Зөв
Зочин
5 сарын өмнө
172.69.45.134
зөв шүү хүн нь эх орон ч даанч нам нь мунхаг
Зочин
5 сарын өмнө
172.69.252.148
Шаргуу шантралгүй тэмцээрэй, амжилт хүс