Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл жил бүр Нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын ажилчдын баярыг угтан Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэг шалгалт хийж, шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
- Энэ жилийн Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлөөс шалгаруулсан "ШИЛДЭГ" СӨХ-оор Хан-Уул дүүргээс дөрвөн СӨХ шалгарч, шагнагдлаа.
- "ХОШОЙ ШИЛДЭГ" Сууц өмчлөгчдийн холбоогоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Г.Жамьянсүрэн захиралтай "ХӨДӨЛМӨР " Сууц өмчлөгчдийн холбоо.
- Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Д.Алтанцэцэг захиралтай "БАЯНБУЛАГ" Сууц өмчлөгчдийн холбоо.
- "МАНЛАЙ" Сууц өмчлөгчдийн холбоогоор Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Н.Нарантуяа захиралтай "ЭРЭЛ-3" Сууц өмчлөгчдийн холбоо тус тус шалгарч "Батламж"- р шагнагдлаа.
- 2022 оны “ШИЛДЭГ СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО”-оор ТЭРГҮҮН байранд Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо Ц.Отгонцогт захиралтай "Вива Сити" Сууц өмчлөгчдийн холбоо шалгарч, шагналаа гардан авлаа.
Хөдөлмөрч хамт олонд амжилт хүсье.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.