Б.ЖАРГАЛМАА: 30 тэрбумын төсөв баталсан МУЗЕЙН барилгад ШИРХЭГ ХАДААС ч нэмэгдээгүй!
З.Батхуяг
Үйл явдал
/
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаатай ярилцлаа. Тэрбээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлж, цацрсан барилгуудаа Соёлын яамныхан анхаар хэмээн хэлсэн удаатай. Тэрбээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлд У.Хүрэлсүх даргыг Ерөнхий сайд байхад ихэд анхаарсан. Дөрвөн том бүтээн байгуулалт хийх ёстойгоос саяхан “ЧИНГИС ХААН” хаад язгууртны музей л ашиглалтад орлоо. Гэтэл 85 хувийн гүйцэтгэлтэй байсан төв номын сангийн барилгын ажил зогсоод гурван жил боллоо. Бага тэнгэрийн аманд БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙ”-г байгуулахаар өмнө нь барьсан барилгыг үргэлжлүүлэхээр болж 2022 онд долоон тэрбумын төсөв батлагдсан ч нэг хадаас ч нэмж хадаагүй. Гэтэл 2023 оны төсөвт 29 тэрбумыг нэмэлт төсөв суулгасан. Төсөв бэлэн болоод тендер зарлахад оролцох компани олдохгүй байна. Энэ мэтээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үнэгүйдүүлж, дутуу барилга байж болохгүй гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.