НАМ дагавал ам тосдож болдгийг 1990 оны залуу М.Ганхүлэг Хөдөө аж ахуйн дэд сайд болж баталлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Монголчууд “МАЛ ДАГАВАЛ АМ ТОСДОНО” гэж эрт үеэс ярьж ирсэн. Харин сүүлийн үед НАМ ДАГАВАЛ АМ ТОСДДОГ болоод хувирчихлаа. Үүний тод жишээ нь Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдсон МӨНГӨНЦОГИЙН ГАНХҮЛЭГ юм.  Аливаа зүйлд үе гэж бий. 1990-д оныхон төрд орж, ачаа үүрч, алдаж онох цаг нь аль хэдийн болчихсон. Гэхдээ шалгуур, шүүлтүүрт тэнцэж, шаардлага хангаж орж ирэх нь л чухал. М.Ганхүлэгийг дэд сайдаар томилогдсонд олон хүн баяртай байгаа ч ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН байсан гэхээр нь гайхаад буй.

Нэгэн цагт хотын дарга байсан улсын баатар Э.Бат-Үүл сонгуульд ялагдсаныхаа дараа “МАН-ынх бол бор халзан хонь байсан ч ялах тийм сонгууль боллоо” гэж билээ. Яг түүн шиг ХЭНТИЙНХ л бол “бор халзан хонь ч байсан хамаагүй” сайд дарга болгох бүрэн боломж Л.Оюун-Эрдэнэ сайдын гарт  байгаа юм. МАН-ынхан залуу үеэ сайн бэлдэж байна. Хийж бүтээх, халуун зоригтой үедээ төрийн бодлого барилцаж хатуужиж үзэг, алдаа оноог биеэрээ мэдрэг гэж үзэн ийнхүү нэн шинэ үеийнхнийг улстөрд зоригтой оруулж ирж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн алсын харааг гайхаад баршгүй. Нэг үгээр хэлбэл тэр өөрийнхөө залгамж үеийг эртнээс ил тод зарлаж, гарган ирж байгаа нь МОНГОЛЫН УЛСТӨРД ТОД ЖИШИГ БОЛЛОО.

Дэд сайдын дээгүүр зиндаанд горилж байсан түрүү үеийн “хэнхэгтэй ах нарынхаа” өмнүүр гүйгээд гараад ирсэн залуу сайд, МАН-ын гишүүн, Социал деморкат оюутны холбооны Ерөнхийлөгч  М.Ганхүлэгийн хувьд жилд 31 саяын орлогтой, 14 саяын приус машинтай, 75 саяын үнэт эдлэлтэй, 25 саяын хадгаламжтай аж.  124 саяын мал аж ахуйтай, 299 саяар үнэлэгдэх хоёр орон суутай, 15 саяын газартай бол 201 сая төгрөгийн зээлтэй, “Ашдын түүчээ” ХХК, “Ард контент” ХХК-иудад хувь эзэмшдэг нэгэн юм.

Одоо тэрбээр олон нийтийн анхаарлын төвд нэгэнт орчихлоо. Алдаа гаргах л юм юм бол ард түмэн “эрүүдэн шүүж, яллаж, буруутгах” тул тун няхуур, гярхай, хий багатай ажиллахыг хичээх нь чухал. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл гээд монголчуудын гол амин зуулга болсон салбарыг удирдах гэж байгаа учраас САЙН ЗӨВЛӨХ, МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ хүмүүсээр багаа бүрдүүлэх хэрэгтэй! Хан хэнтийнх, Их ХААНЫ НУТГИЙНХАНД ямар ТӨРИЙН ХУУЛЬ, ШАТЛАН ДЭВШИХ МЕРИТ ЗАРЧИМ үйлчлэх биш дээ!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.