Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын ерөнхий сайдын худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавчински тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө
Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын худалдааны элч ноён Даниел Кавчински, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ж.Ганбаатар УУХҮЯ-ны зүгээс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин, салбарын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн ажлуудын талаар товч дурдаад Монгол Улс нь геологийн хувьд өндөр өндөр нөөц, бололцоотой улс бөгөөд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт нэвтрүүлж болох дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, зэс алт, газрын ховор элементийн геологи, хайгуулын салбарт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

ИБУИНХУ-ын Ерөнхий сайдын худалдааны элч, парламентын гишүүн Даниел Кавчински: “Манай улс дэлхийн 14 оронд худалдааны элч төлөөлөгчтэй байдгийн нэг нь Монгол Улс ба энэ нь танай улс чухал ач холбогдолтой гэдгийг илэрхийлдэг. Бид Их Британийн Зээлийн санхүүжилтийн байгууллагаар дамжуулан тодорхой төслүүд дээр хамтран ажиллах саналтай байна. Тэр дундаа, зэсийн баяжмал боловсруулах, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл дээр хамтран ажиллах боломжтой” гэв.

Уулзалтын төгсгөлд талууд геологи, хайгуул, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт байнгын хамтын ажиллагаатай, харилцан ашигтай ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.