Их Британийн Парламентын гишүүн, Худалдааны элчийг хүлээн авч уулзлаа
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө

Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг угтан тус улсаас Монгол Улсад томилогдсон Худалдааны элч, парламентын гишүүн, ноён Данил Кавчински, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон, Элчин сайдын яамны дэд тэргүүн Анди Баттсон, ахлах зөвлөх С.Онон нар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон бусад албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, эмийн чанарын хяналтын лабораторийг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллахаар харилцан санал солилцлоо. 
Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр ийнхүү хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх  талаар санал солилцож байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байгааг хоёр тал онцлон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.