Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Эерэг хандлага - Эрүүл оюутан“ аяныг орон даяар хэрэгжүүлж байна
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө

Оюутны эрүүл мэндийг дэмжих зорилгоор "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг орон даяар өрнөж байна. Тус аяны хүрээнд оюутан, залуусыг аливаа өвчлөлөөс сэргийлэн, "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг оношилгоо шинжилгээ"-нд хамруулж байна. Үзлэгт хамрагдахын тулд та 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай.

Хэрэв ЭМД-аа төлсөн эсэхээ мэдэхгүй байгаа бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia болон emd.gov.mn цахим хаягт өөрийн РД-аа оруулан шалгаарай.

Харин шимтгэлээ хараахан төлж амжаагүй байгаа бол тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх төгрөг буюу 2022 онд сарын 4200₮, жилийн 50400₮ төлнө. Шимтгэлээ И-Баримт аппликейшнээр төлвөл 20-30 минутад баталгаажна.

 “ЭЕРЭГ ХАНДЛАГА – ЭРҮҮЛ ОЮУТАН” уриан дор оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.