С.Баярцогт ИХ УЛСТӨРД ЭРГЭН ИРЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

С.Баярцогт маш их баяртайгаар УЛСТӨРД эргэн ирэлт хийлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд байгуулалцсан АРДЧИЛЛЫНХАА БУЯНААР өөрийгөө шүүлгэж  дуусаад эцэст нь ЦАГААТААД буцаад ирлээ. Оффшор данс руугаа мөнгө шилжүүлж, мэргэжлийн аргаар мөнгө угаасан, Оюутолгой гэрээг байгуулахдаа ХАХУУЛЬ АВСАН гэх үндэслэлээр гадна, дотны шүүхийн байгууллагуудад зургаан жил шалгуулж өнөөдөр цэг тавьлаа.

Одоо түүнд хар муу зүйл, хир буртаг тогтохооргүй болчихлоо. Ингээд анх их улстөрд орж ирсэн шигээ эрч хүчтэй, уран сэтгэлгээтэй гараад ирлээ. Түүнд Монголчууд баярлах ёстой. Да.Ганболдын хэлдэгээр “ХҮРЭЛ ХӨШӨӨ БОСГОСОН” ч багадна. Тэр зориглож Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зураагүй бол С.Баяр Засгийн газрын тэргүүний хувьд өөрийгөө золиослон байж хамгаалаагүй бол МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР Ч БАС УГ ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХЭЭР ХЭРЭЛДСЭЭР байна.  Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Одоо зогсохгүй. Монголчууд ч Оюутолгойн ордын ДАЛД УУРХАЙГААС ашигаа хүртэх цаг мөдхөн ирнэ. С.Баярцогт бол ийм түүхэн үүрэг гүйцэтгэснийхээ төлөө адлуулж, гавлуулж эрхээ хязгаарлуулсан ч зүрхээ зүсүүлж, зоригоо мохоолгосонгүй, тэссээр тэвчсээр өнөөдрийг хүрсэн ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ УЛСТӨРЧ болов.

Дэлхийн хэмжээний гэсний учир нь түүнийг ганцхан МОНГОЛЫН ШҮҮХ шүүсэнгүй. Хууль шүүхийн тогтолцоо дээд цэгтээ хөгжсөн ШВЕЙЦАР улсын прокурорын байгууллага ч бас түүний хэргийг шалгаж байсан юм. Тэр нэгэнтээ “Хятадын Монгол” гэх гадаад паспортын нэрийн асуудалд орооцолдсон тухайн үедээ ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАЖ л явсан юм.  Өнөөдөр иргэний зориг гарган УЛСТӨРД ИРГЭН ИРЭЛТ хийснээ зарлалаа. Түүний энэ үйлдэл зарим нөлөө улстөрчид, эрх мэдэлтнүүдэд АЮУЛЫН ХАРАНГА байж болох ч АН-ынханд АЛТАН БОЛОМЖ байж мэднэ. Х.Баттулгатай зөвшилцсөний эцэст ХЭРГЭЭ ХААЛГАЖ улстөрийн тохироогоор МАН-тай үгсэн хуйвалдаж, эсвэн нэгдэхээр гарч ирсэн гэж хэвлэлүүд бичиж байна.

Ил залуухан 25 насандаа 1980 оны Ардчилсан хувьсгалд оролцож 1990 онд анхны парламентад сууж Үндсэн хууль батлалцсан түүний амьдралаас улстөрийг САЛГАЖ ХЭРХЭВЧ болохгүй. Хэлмэгдэж, хилсдсэн ч, үнэлэгдэж ДЭМЖИГДСЭН ч тэр бол АРДЧИЛЛЫН ГОЛ тулгуур байсаар байна. Тэр АН-ыг чимж, Ардчилсан МОНГОЛ С.Баярцогтоор гоёсон түүхэн цаг хугацааг хэрхэв ч мартаж болохгүй.

Тэрбээр “ХУВЬ ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ БОЛЖЭЭ” гэж хоёронтоо хэллээ. Энэ үгийг эрх баригч намын дарга байсан хүн анх хэлж, намдаа ШУДАРГА ЁСНЫ СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ БАЙСАН гээд бод... Улстөрийн тохироо, өгөө аваа, ЯЛ НАЙМААЛЦАХ бодлого явагдсан байхыг  үгүйсгэхгүй ч ТҮҮНИЙГ ЦАГААТСАНД МОНГОЛЧУУД ТУЙЛЫН БАЯРТАЙ БАЙНА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
магсар
3 долоо хоногн өмнө
172.71.210.127
баярцогт ыг буруу аргаар цагаатгасан болж байна уу эсвэл хэрэгбиш байсан учир хэрэгсэхгүй болгочиховуу дамдин хуульчийн судалснаар бол эргэлзээ төрүүлээд байгаа юм.Хүрэлсүх ажлаа өөрийн болгожбарьж авч чадахгүй хааяа нэг том дуугарчихаадп яваад байнаадаа
магсар
3 долоо хоногн өмнө
172.71.210.127
баярцогт ыг буруу аргаар цагаатгасан болж байна уу эсвэл хэрэгбиш байсан учир хэрэгсэхгүй болгочиховуу дамдин хуульчийн судалснаар бол эргэлзээ төрүүлээд байгаа юм.Хүрэлсүх ажлаа өөрийн болгожбарьж авч чадахгүй хааяа нэг том дуугарчихаадп яваад байнаадаа