Хаяагаа хадарч, нөхдөө хөлдөө чирсэн Т.АЮУРСАЙХАНААС их зүйл хүлээх хэрэггүй!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
7 сарын өмнө

“Шударга ёс” гэдэг үг ҮНЭ ЦЭНЭГҮЙ болчихсон гэдгийг Т.Аюурсайханы шийдвэрээс харж болно. Шинэхэн гишүүн УИХ-д орж ирээд л тухайн үеийн парламентын спикер М.Энхболдыг огцруулах акцид буухиалан оролцсон. М.Энхболд л огцорчихвол бүх зүйл нүд ирмэхийн зуур сайхан болчихно хэмээн тэд ярьж байв. Гэвч өнөөдөр өмнөхөөсөө ч дордчихсон байгаа нь эмгэнэлтэй.

Цагтаа ШУДАРГА ТАВЫН ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ байсан тэрбээр нөхдөөсөө хамгийн сүүлд САЙД болж байгаа ч түүний уг үйлдэл “хамтран зүтгэгчиддээ халтай” албан тушаалын төлөөх увайгүй улстөрч болов. Тусгаар тогтнолын саарал ордны баруун жигүүрт “МАН-ын шинэчлэл хөгжлийн хороо” гэгчийг байгуулж, туг хиар нь болж явсан Б.Ганхуяг, Б.Удаанжаргал тэргүүтэй Монголын оюутны холбооны  угшилтай нөхдүүдээ “хөлдөө чирж” Т.Аюурсайхан САЙД болсоноор түүний фракцийнхан ХУУЛИЙН ХААЛГА ТАТАВ. Тэр ийм л ХАЯА МУУТАЙ нэгэн аж.

Сайд болсон даруйдаа тэрбээр “Ядуурлыг эрчимтэй буулгана” хэмээн хэлсэн. Өмнөх сайд нь ядуу өрхөө “УЛНЫ АЙЛУУД” хэмээн доромжлоод албан тушаалаасаа огцорсон удаатай. Тэгвэл Т.Аюурсайхан сайдын багийнхан 904 мянган ажилгүй иргэнийг ажилтай орологотой болгох том зорилт хэрэгжүүлэх нь. Төсвийн мөнгө хамгийн их эргэлддэг энэ салбарт Т.Аюурсайхан дурлан дурлан, шунан шунан ирсэн нь цаанаа учиртай. Хамт ШУДАРГА ЁСНЫ тэмцэлд гараасаа хөтлөлцөж явсан нөхдийн зарим нь Төрийн толгойд, зарим нь ШОРОНД сууж байгаа. Тэрбээр дотны анд Ж.Батзандангаа эргэж очихгүй ч байж мэднэ. Угаас улстөрд МӨНХИЙН ЭРХ АШИГ л байдаг учраас намыг нь, Ерөнхийлөгчийг нь муулсан түүнийг тоохгүй л болов уу!!!

Хангалттай эрх мэдэлтэй УИХ-ын дэд даргын албан тушаалаа САЙДЫН СУУДЛААР СОЛЬНО гэдэг цаанаа нь асар их эрх ашиг, ашиг хонжоо байгааг л илтгэнэ. Тэр үнэхээр ШИНЭ ЗҮЙЛ СЭДЭЖ, өөрийн нэрийг мандуулахгүй л бол УРВАГЧ, ХАЯАГАА ХАДАРДАГ явуургүй нэгний дүрээр л үлдэнэ.

Нөхдөө хөлдөө чирж, хаяагаа хадарч САЙДЫН СУУДАЛД чичирсэн Т.Аюурсайхан сайдаас их зүйл хүлээгээд нэмэргүй шүү, Монголчуудаа!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MN NEWS
6 сарын өмнө
172.70.111.68
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 600,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE ([email protected]  ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. NA HEALTH CARE-тэй холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр тэд эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд тэд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 600,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? NA HEALTH CARE-тэй имэйлээр холбоо барина уу: [email protected] whatsapp дугаар: +19099134258