“МӨРНИЙ ЭМГЭГИЙН ҮЕИЙН МЕНЕЖМЕНТ” сэдэвт цогц мэдлэг олгох сургалт боллоо
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасаг “Мөрний эмгэгийн үеийн менежмент” сэдэвт багц цагийн сургалтыг төв эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ялангуяа хамтын ажиллагаатай зүүн бүсийн таван аймаг, алслагдсан гурван дүүргийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, тусгай мэргэжилтнүүдэд зориулан 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. 
Тус сургалтыг нээж УХТЭ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ манай эмнэлэг нь Үндэсний оношилгоо эмчилгээний төв болж өргөжиж, тусламж үйлчилгээг төрөлжүүлэн үзүүлж байгаа тул ахисан түвшний сургалтуудаар эмч, мэргэжилтнүүдэд цогц мэдлэг олгож байгаагийн нэг жишээ бол өнөөдрийн сургалт юм гэж онцоллоо.
Энэхүү сургалтад нийт 219 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд мөрний эмгэгийн шалтгаан, эмгэг жам, үзлэг, оношилгоо, эмийн эмчилгээ, мэс засал, сэргээн засах эмчилгээ, хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар орчин үеийн дэвшилтэд технологийн цогц мэдлэг, мэдээлэл олгосон, эмнэлзүйн сургалтыг хийсэн үр өгөөжтэй сургалт болсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.