“Нүдний эрүүл мэндийг сайжруулах нь-Үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт сургалт боллоо
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн орнуудын “Нүдний эрүүл мэндийг сайжруулах нь-Үйл ажиллагааны төлөвлөлт” сэдэвт сургалт, уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд болж өнгөрлөө. 
Тус уулзалтын үеэр улс орнууд өөрийн хэрэгжүүлж буй нүдний тусламж, үйлчилгээний талаар танилцуулж, туршлага солилцохоос гадна, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ авлаа. 

Сул хараа, харааны бэрхшээл нь хүний амьдралын чанарт хамгийн ихээр нөлөөлдөг нэн чухал асуудал юм. Дэлхийн дахинаа 2,2 тэрбум хүн ямар нэгэн харааны бэрхшээлтэй байгаагаас 1,1 тэрбум хүн энэ талаараа ямар нэгэн мэдээлэлгүй, тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна. Иймээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагадаа нүдний чиглэлийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулах, бага насны хүүхдийн харааг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар зөвлөлөө.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.