“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сургалт зохион байгуулагдлаа
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Аюулгүй Налайх” арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран дүүргийн 103, 119, 109, “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, “Голомт” цогцолбор сургуулийн ахлах ангийн 160 гаруй сурагчдад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Соёлын ордны танхимд зохион байгууллаа.

Сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Арга зүйч багш Д.Цэцэгдарь, Сургалт хариуцсан мэргэжилтэн П.Аззаяа нар ирж сурагчдад зөв хандлага төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг, мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг хүргэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.