“Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөнд Шадар сайд С.Амарсайхан оролцлоо
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Улаанбаатар хот стандарттай байх томоохон зорилтыг тодорхойлсон байдаг. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
 
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөгөөнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ
 
“Дэлхий өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ өөрчлөгдөж байна. Бид улс орныхоо аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ирээдүйг харсан чанар стандартын хэм хэмжээг боловсруулан тогтоож, хэвшүүлэх явдал нэн чухал. Стандарт тогтоох, хэвшүүлэх ажил хэзээ ч амар байгаагүй. Энэ бол хууль эрх зүйн орчин төдий биш. Харин ур чадвартай боловсон хүчин, бодитой хэмжээс, талуудын нягт хамтын ажиллагаа, хатуу чанд сахилга хариуцлага, олон талт оролцогчдын нэгдмэл байр суурийн тухай асуудал юм” гэсэн юм.
700

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.