Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ
З.Ханд
Үйл явдал
/
2 сарын өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл “Ээлтэй дүүрэг” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахаар 2022 оны төлөвлөгөөндөө багтаасан.
 
Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагайгаар ахлуулсан Ажлын хэсэг Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний III улирлын биелэлтэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалт 2022 оны арваннэгдүгээр сарын 08-11-ний өдрүүдэд явагдсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйгээр ханган, үнэлэлт дүгнэлт хийн ажиллалаа.
Хяналт шалгалтад хийсэн дүгнэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийн хурлаар танилцууллаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.