Ч.ХҮРЭЛБААТАР сайдын баг 500 саяар КОМПЬЮТЕР худалдаж авна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 долоо хоногн өмнө

Монгол Улсын Их хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан. "Шинэ үеийн Засгийн газар"-т Эдийн Засгийн хөгжлийн яам гэж шинэ байгууллага 2022 оны нэгдүгээр сард байгуулагдаад сайд нь 9 дүгээр сард томилогдсон. Сангийн сайдаар ажиллаж байхдаа Увс аймагт хамгийн их ТӨСӨВ ХУВААРИЛСАН гэх хэл аманд өртөж явсан Ч.Хүрэлбаатар сайд "сурсан занг сураар боож болдоггүй" гэгчээр шинэ яам удирдах эрх авч, тамга атгангуутаа АЖИЛТНУУДДАА ШИНЭ КОМПЬЮТЕРИЙН БАГЦ худалдан авч өгөх 500 сая төгрөгийн ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!! Үүнд 30 ширхэг суурин компьютер,зөөврийн компьютер 30,  дэлгэц 50 ширхэг, ухаалаг дэлгэц дөрөв, сүлжээний принтер дөрвөн ширхэг тус тус багтсан байна. Дээрх тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 10-нд зарласан бөгөөд ирэх 12 дугаар сард нээгдэх аж.

 

Гэвч өмнө нь Үндэсний хөгжлийн газар гээд том бүтэцтэй агентлагт хэрэглэж байсан техник хэрэгслүүдийг хааш нь шингээж, хэндээ бэлэглэсэн нь тодорхойгүй байна. Дан ганц Эдийн засгийн хөгжлийн яам гэлтгүй тус яамны дэргэд “ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР” гэх том агентлаг саяхан байгуулагдах шийдвэр гарчихсан. Түүний баг, бүтэц бүрэлдэхүүний хэрэглээ хангамж гээд дахин хэдэн зуун сая төгрөг төсвөөс гаргах нь тодорхойгүй. 2023 оны төсвийг УИХ-аар батлахдаа ирэх жил “НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГ ХЭМНЭНЭ” гэж хэлсэн гэтэл энэ мэт жижиг сажиг зүйлд мөнгө зарлагадсаар байх нь!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.