Барилгын яамны дарга нар ТӨСЛИЙН МӨНГӨНӨӨС “хумсалж" онцгоцны тийз ЗАХИАЛЖ, гадаад зардлаа гаргуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 долоо хоногн өмнө

Үе үеийн Засгийн газар “гэр хорооллыг орон сууцжуулах”, "Хот хөдөөгийн амьдралын чанарыг сайжруулах", "Хог ангилан ялгах, цэвэр бохирын асуудлыг шийдвэрлэх" гэх мэт үлгэр ярьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд гадна дотны зээл, санхүү босгож том том төслүүд эхлүүлдэг. Энэ жишгээр Барилга хот байгуулалтын яамныхан ажиллаж байгаа. Гэвч нүдэнд харагдаж, гарт баригдах дорвитой ажил яг энэ гээд цохоод хэлчих, жишээ татаад үзүүлчих юм тун хомс. Олон жилийн настай, гадны санхүүжилттэй том төслүүдийг эхлүүлдэг ч эцсийг нь үзэж дуусгаж чаддаггүй, харин төсөл хэрэгжүүлэх мөнгөнөөс барилгын яамны дарга нар хүртэж “гадаадад туршлага судлах” нэрийдлээр тансаглаж, зугаалж яваад ирдэг байхыг үгүйсгэхгүй.

Хамгийн энгийн жишээ  гэвэл тус яамнаас хэрэгжүүлж буй “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖИЛ ТӨСӨЛ”. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй уг төсөл хөдөө орон нутаг, алслагдсан говийн аймгуудад хэрэгжиж байгаа ч үр дүнгүй. Өнөөдрийг хүртэл эхний төслийн үр дүнгийн танилцуулга гэж тайлагнаагүй. Ийм байтал “ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ 2” төслийг дахин хэрэгжүүлээд эхэлсэн.

Тэгвэл энэ сарын 07-13-ний өдрүүдэд Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Нийтийн аж ахуй, инженер, дэд бүтцийн газрын дарга Г.Цогтсайхан нар ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ байгууллагаас санхүүгээ гаргуулан АВСТРАЛИ улсын СЕДНЕИ, МЕЛБУРН хотуудад томилолтоор ажиллах тушаал шийдвэрээ гаргуулж улмаар, онгоцны тийзээ хүртэл захиалаад амжжээ!!

“ЗҮҮН ӨМНӨД ГОВИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ХИЛИЙН ОЙРОЛЦОО СУУРИН ГАЗРУУДЫН ХӨГЖИЛ” төслийн эхний ээлж 2022 оны 12 сарын 31-нд дуусах ёстой. 21,17 сая долларын төсөл хэрэгжсэн байх ёстой. Төсөл амжилттай хэрэгжсэнээр тухайн аймгуудын “ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖУУД САЙЖРАХ” ёстой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.